Crypto Сонихдог Уу?

2017 оны 10-р сарын 30-нд Блог ангилалд нийтэлсэн.

6 минут уншина.

Өнөөдөр танаас Крипто сонирхдог уу? гэсэн асуултыг асууя. Би хэдхэн хоногийн өмнө Gravity Falls хэмээн телевизийн цуврал анимешныг үзэж дуусгасан бөгөөд сэтгэлд маань маш их хүрсэн. Магадгүй танд одоо яагаад гэсэн асуулт төрж байгаа байх. Яагаад гэвэл:

  • Анги болгон дээр гарах нууцлаг шифр текстүүд. Тэдгээр шифр текст нь янз бүрийн зүйлсийг өгүүлэх болно ( Нууц байвал сонирхолтой биз дээ ).
  • Анги бүр дээр гарах жижиг деталиуд дараагийн ангитай нягт холбоотой. Энэ нь надад маш их таалагдсан.
  • Дүрүүд. Дүр болгон өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй зан ааш болон онцлогтой.
  • Гол дүр болох ихрүүдийн нэг Mabel-н нэхмэл цамцнууд. Mabel надад хамгийн их таалагдсан дүр, түүний нэхсэн цамцнууд зүгээр л гайхалтай ( хаха ).
  • Хошигнол. Энэ цуврал дээр гарах хошигнолууд яг л амттай хачир мэт.
  • Тааварлашгүй адал явдалууд. Гол дүрийн баатрууд маань дөнгөж 12-той байж маш олон адал явдлуудыг туулах бөгөөд дараагийн ангид юу гарах бол гэсэн догдлолыг байнга төрүүлнэ.

Танаас нийтлэлийн эхлэлд Крипто сонирхдог уу? гэж асуусан яагаад асуусан гэдгийг бараг л гадарласан байх. Хэрэв та Крипто сонирхдог эсвэл сонирхож эхлэж байгаа бол Gravity Falls-ийг танд үзээрэй гэж санал болгож байна. Энд-ээс та уг цувралд ашиглагдсан шифрүүдийг харж болно. За тэгээд эцэст нь ZHOFRPH WR JUDYLWB IDOOV буюу WELCOME TO GRAVITY FALLS .

Мартах шахаж

Аан тийм мартах нь уг цувралын талаар нэг нийтлэл фэйсбүүк дээ бичсэн. Энэ нь энгийн нийтлэл биш бөгөөд уг цуврал дээр гардаг шиг шифр хийсэн текст бөгөөд а1я36 (ер нь бол a1z26 төстэй) гэх шифр ашигласан.

1-15-4-10 2-16-13-4-16-15 28-10-24-19 2-10-27-33-33-20 1-4-22-22-13-1-25 2-17-4-17-17-5 21-33-5-4-33-33-19 15-31 5-1-19-1-1-4-10-11-15 35-15-9 2-23-19-10-11-15 15-22-22-26-32-4 21-1-11-13-1-25 21-23-13-25-23-23-19 2-16-13-15-16. 2-1-4-1-27-22-22-5-1-5 9-17-3-25-17-15 9-16-19-10-22-13-20-1-15 4-33-8 33-15-5-23-23-19-27 25-33-19-33-4-4-23-11. 22-4 21-6-13-6-3-10-9-10-11-15 26-22-3-19-1-13 1-15-10-14-33-28-15 5-33-33-19 4-1-19-1-25 8-10-8-10-4 5-6-21-1-13-31 25-23-19-21-33-13 5-1-19-1-1-4-10-11-15 1-15-4-10-22-5-21-1-11 15-1-19-10-11-15 15-35-4-21 25-16-13-2-16-4-5-20-16-15 2-1-11-5-1-4 2-17-4-17-17-5 33-15-33 15-31 15-1-5-1-5 14-1-28 10-25 21-1-1-13-1-4-5-20-1-15. 33-26-33-20-21 15-31 25-33-13-33-25-33-5 9-1-1-3-1-13 23-9-33-33-19-33-11 4-33-8 9-17-3-13-17-25 2-1-11-15-1 1-1-15 25-33-19-33-3 23-13-4-33-19-10-11-15 14-33-21 6-19-21-17-15-26-17-5 5-22-19-4-23-11 2-16-13 23-9-33-33-5 25-33-19-33-4-4-23-11 13 2-16-13-16-3 22-22 25-1-25-1.

Ашигласан код ( бага зэрэг халтуурны код болохоор битгий шоолоорой :D. )

Сонирхолтой төөрөгдөл

Энэ скрипт дээр нэг зүйл алдсан байгаа. Юу вэ гэхээр ь болон ы хоёрын дараалал зарим сурвалж дээр ы түрүүлээд дараа нь ь байх юм харин зарим дээр нь ь эхлээд харин дараа нь ы байна. Би яг алийг нь албан ёсны дараалал болохыг мэдэхгүй учраас бичиж сурсан дарааллаараа буюу ъ ь ы гэж бичсэн болно.