Миний Линукс Window Manager

2017 оны 10-р сарын 31-нд Блог ангилалд нийтэлсэн.

2 минут уншина.

Би энэ 5-р сараас хойш Арч Линукс хэрэглэж байгаа. Арч Линукс суулгаснаас хойш Desktop Environment ашиглаагүй бөгөөд AwesomeWM-ыг саяхныг хүртэл ашигласан. AwesomeWM давгүй байсан бөгөөд би энд-ээс бэлэн загварыг бага зэрэг өөрчлөөд 4 сарын турш хэрэглэсэн. AwesomeWM-ыг солих болсон шалтгаан бол бага зэрэг алдаанууд ажиглагддаг байв бас тохируулга хийхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Ийм учраас өмнө сард Window Manager-ээ солихоор шийдсэн. Тэгээд бага зэрэг судалгаа хийж байтал Xmonad хэмээх Haskell програмчлалын хэл дээр бичигдсэн цонх удирдагч олсон юм. Haskell хэлийг өмнө бага зэрэг судалж мөн туршиж байсан болохоор Xmonad-ыг ашиглахаар шийдсэн болно.


Доорх зургууд бол миний одоо ашиглаж байгаа Xmonad + xmobar юм. riddletransfer riddletransfer

Xmobar нь мөн л Haskell дээр бичигдсэн статус бар юм. Нэгэнт л Haskell дээр бичсэн цонх удирдагч сонгосон учраас мөн хэл дээр бичигдсэн статус барыг яагаад сонгож болохгүй гэж.

Config files

Өөрийн ашиглаж байгаа тохиргоог Github дээрээ тавьсан бөгөөд эндээс үзээрэй.

Сануулга

ghc --version хэрэв 8.2.1 бол Xmobar зарим үед алдаа заах болно шүү. Энэ алдааг засахын тулд xmobar-git гит дээрх хувилбарыг --enable-debug-info=1 -тай компайл хийж ашиглаарай.

Эцэст нь HAPPY HALLOWEEN!

happy halloween