Riddle Transfer 30 Оноо

2016 оны 9-р сарын 21-нд Мэдээллийн аюулгүй байдал ангилалд нийтэлсэн.

1 минут уншина.

Өгөгдөл

Даалгаврын нэр: Riddle Transfer
Өгөгдсөн хаяг: http://goo.gl/bxv8aR
Тайлбар: Порталаар аялан ангид очно. Ангиас гарч тусгай ангийн самбар дээрээс түлхүүр үг олно.
Оноо: 30 оноо
Файл: Flag.rar


Файлыг задлах гэж үзвэл нууц үг нэхнэ. Өгөгдсөн тайлбарыг харвал нууц үгийг өгөгдсөн хаяг дээр байгаа тоглоомоос олох бололтой. За тэгээд тоглоомын даалгавруудыг дурдах илүүд биз, өөрсдөө тоглож үзээрэй.

Тусгай ангийн самбар дээр бичсэн тоог олсон бөгөөд 241543903 гэсэн тоонууд байлаа riddletransfer

Өгөгдсөн rar файлыг задалбал flag.txt гарч ирнэ. Дотор нь текстүүд байна.

8 USA skype COFFEE YELP 4 TOKYO queen HULU drip

Энэ юун текст вэ гэвэл random password generator ашигласны дараа нууц үгийг сануулах зорилготой текст бөгөөд эхний үсгүүдийг түүж авснаар туг гарч ирнэ.

Эцэст нь туг: HZ{8UsCY4qHd}