Find Summation 20 Оноо

2016 оны 9-р сарын 22-нд Мэдээллийн аюулгүй байдал ангилалд нийтэлсэн.

1 минут уншина.

Өгөгдөл

Даалгаврын нэр: Find Summation
Хандах хаяг: http://103.48.116.193:8005/
Тайлбар: GET parameter=solution
Оноо: 20 оноо


Өгөгдсөн хаяг руу хандаж үзвэл тайлбар болон 1000 бүхэл тоонууд өгөгдсөн байна.

Тайлбар:

Та өгөгдсөн тоонуудын нийлбэрийг олно уу? GET['solution'] request авна 2 сек.

Манай баг өгөгдсөн даалгаварт зориулж python скрипт бичихээр шийдсэн.

Бичсэн скрипт маань өгөгдсөн хаяг руу хандаж өгөгдлийг ялган авч нийлбэрийг олоод, сервер лүү solution параметрээр хүсэлт явуулж ирсэн хариуг хэвлэнэ.

Уг даалгаврыг хийхэд анхаарах ёстой нэг зүйл нь күүки байсан бөгөөд даалгаврын үеэр манай баг нэлээн будлиж эцэст нь учрыг олсон.

За скриптээ ажиллуулж үзье.

$ python summ.py

Ирсэн хариу:

screenshot

...
Баяр хүргье. Flag is HZ{c0mput3r_sci3nc3_is_v3ry_c0mp3titiv3}

Эцэст нь туг: HZ{c0mput3r_sci3nc3_is_v3ry_c0mp3titiv3}