Миний Тухай

Би хэн бэ?

Би хэн бэ

Намайг Энх-Эрдэнэ (ник: Osiris) гэдэг бөгөөд жирийн нэгэн Монгол залуу. Миний мэргэжил бол Програм Хангамжийн инженер. Вэб болон мобайл апп хөгжүүлэгч бөгөөд чөлөөт цагаараа фитнессээр хичээллэх дуртай.

Өнгөрсөн

Анх 2009 онд GoGo дээр блог хөтөлж эхэлсэн бөгөөд блогынхоо загварыг сольхийн тулд HTML хэлийг судлаж эхэлсэн. Тухайн үед CSS, JS-н талаар ямар ч ойлголтгүй байлаа. Удалгүй 2010 онд Joomla (АУС) дээр нэг вэб нээж анхны гараагаа эхэлж байлаа. 2013 оныг хүртэл вэбийн талаар хувиараа судласан. 2013 онд ахлах ангиа төгсөх дөхөж

ямар сургуульд орох вэ?

гэсэн асуулттай тулгарлаа. Тухайн үед вэбийн талаар сонирхдог байсан нөлөөлсөн үү эсвэл ах маань КТМС-ыг төгсөж байсан нөлөөлсөн үү КТМС гэх сургуульд орхыг шийдсэн юм. Зорьсондоо ч хүрэж хүссэн сургууль даа орлоо. 2014 онд ШУТИС-ын шинэчлэлтээр Комьпютерийн Ухааны салбар МХТС-руу шилжиж нэгдсэн юм. 2014 оноос одоог хүртэл суралцаж байна.